Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ - Сургуулийн өмнөх боловсрол
subinfo.eec.mn
Сургалтын байгууллагын гүйцэтгэл, чанар үр дүнгийн үнэлгээний
зохион байгуулалт
Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээг доор дурдсан шалгуур, үзүүлэлтийн дагуу цуглуулсан үнэлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийж, холбогдох онооны жин харьцааг баримтлан жил бүр зохион байгуулна.
| Шалгуур | Онооны жин/харьцаа | Шалгуурыг үнэлэх үзүүлэлт |
| Байгууллагын менежмент, удирдлагын манлайлал | 15 |
-Багш, ажилтнаас авах асуулгын үр дүн |
| Сургалтын хөтөлбөр хэрэгжилтийн үр дүн | 25 |
-Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааны ахиц, үр дүн |
| Хүүхдийн хөгжил, хамгаалал | 20 |
-Цэцэрлэгийн хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн |
| Хүний нөөцийн бодлого, багш ажилтны тасралтгүй хөгжил | 20 | -Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн -Багш, ажилтнаас авах асуулгын үр дүн -Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнээс авах асуулгын үр дүн -Боловсролын салбарын статистик мэдээний холбогдох үзүүлэлт |
| Сургалтын орчин бүрдүүлэлт | 12 | -Сургалтын орчин бүрдүүлэлт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл ахуй, дотуур байр, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн шаардлага, стандартын хэрэгжилтийн байдлыг үнэлэх хуудас, түүний дагуу хийсэн үнэлгээний үр дүн -Боловсролын салбарын статистик мэдээний холбогдох үзүүлэлт -Суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдаас авах сэтгэл ханамжийн асуулгын үр дүн |
| Эцэг, эх, олон нийтийн түншлэл, оролцоо | 8 | -Суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдаас авах сэтгэл ханамжийн асуулгын үр дүн -Багш, ажилтнаас авах асуулгын үр дүн |